08.20

Бяцхан оппосум дөнгөж төрсөн 17 нярайг хөнөөжээ

Үсэрхэг биетэй, хулгана шиг төрхтэй уутат амьтны нэгэн төрөл болох оппосум хэмээх амьтан Венесуэлийн төрөх эмнэлгийн байранд дөнгөж төрсөн 17 хүүхдийн нүүр гаран дээгүүр нь болон бие дээгүүр нь гүйж халдвар тараажээ. Уг амьтан маш олон төрлийн халдварыг тээж явсан бөгөөд хамгийн аюултай нь сүрьеэгийн халдварыг нярай хүүхдүүдэд тарааж аминд нь хүрсэн болохыг тогтоосон байна.

Эмнэлгийн ажилтнууд уг амьтныг халдвар тараасан гэж үзэхгүй байгаа бөгөөд өөр хүчин зүйлээс болсон хэмээн таамаглаж байгаа аж. “17 нярай ганцхан шөнийн дотор нас барсан учраас тэдний үхэлд амьтнаас өөр хүчин зүйл нөлөөлсөн байх учиргүй. Энэ явдал эмнэлгийн ажилтнуудын эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүйгээс боллоо” хэмээн эцэг эхчүүд эмнэлгийн ажилтнуудыг буруутгаж байна. Одоогоор эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож ариутгал хийж байгаа аж.