"My car" компанийн захирал Ж.Батболд амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ оны эхээр гарсан. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Харин өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа.
Тэдний хэлж буйгаар хэргийг шалгаж буй Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн мөрдөн байцаах ажлыг удаашруулж, хавтаст хэргийг хоёр дахь удаагаа хаалгалаа гэсэн юм.
Иймд дүүргийн харьяаллыг сольж хэргийг дахин мөрдүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Үүнээс гадна талийгаачийн ар гэрийхэнд дарамт шахалт ирэх болсон бөгөөд амь насанд минь ямар нэгэн зүйл тохиолдох юм бол Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн буруутай хэмээсэн юм.
Мөн талийгаачийн хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдэгдсэн гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.