Замын ачааллыг бууруулах зорилготой Нийтийн тээврийн газраас автобуснуудыг богино хэрээсээр явуулж, угсраа 20 автобусыг үйлчилгээнд гаргаж эхэлсэн. Түүнээс гадна богино хэрээсээр явахаар автобуснуудын чиглэл өөрчлөгдөж, буудлаар дүүрэн будилсан иргэд одоо ч учраа олж, унаандаа сууж чадахгүй мунгинаж яваа.
Төв замаар буюу Офицероос Таваншар хүртэл олон автобус явж байгааг иргэд анзаарсан байх. Тэгвэл энэ чиглэлд 60 автобус явж байгаа гэнэ. Түүн дээр нэмээд Ханын материалын чиглэлд явдаг 2 номерын тролейбусыг бас явуулдаг болсон нь иргэдийг бухимдуулав.
Явдаг байсан чиглэлд нь явуулахгүй, заавал хүнийг хоёр дамжуулж, 1000 төгрөгөөр явуулах гэлээ гэсэн шүүмжлэл байгаа юм. Хүнсний 20-иос нэг автобусаар гэртээ харьдаг байсан зорчигчид хоёр дамжиж дөрвөн замаас цаашаа явах унаанд сууна гэдэг бүтэхгүй болоод байгаа ажээ.
Иргэдийн хувьд дээрх чиглэлийн автобусууд ар араасаа цуварч давхардан ирж, харин холын хүмүүс автобус хүлээж хэдэн цагаар ч хамаагүй зогссоор байгаа юм.