08.26

Төрийн гурван өндөрлөгийн айлчлалын тов гарчээ

Ээлжит бус чуулганы товийг хойшлуулж Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хориг, зургаан сайдын томилгоог намрын чуулган руу шилжүүлсэн УИХ-ын дарга энэ сарын 31-нд АНУ-ыг зорихоор болжээ. 

Тодруулбал, Нью-Йорк хотноо болох дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцоод ирэх сарын 6-нд ирэх юм байна. 

Мөн Төрийн тэргүүн есдүгээр сарын эхээр Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хамтын ажиллагааны хүрээнд яригдсан ажлуудын талаар ярилцаж санал бодлоо хуваалцах аж.

Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцохоор АНУ-г ч ирэх сард зорихоор тов гарчээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 9-11-нд Хятадад болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад албаны төлөөлөлтэй хамт оролцохоор тов гарчээ. Төрийн гурван өндөрлөг агаарын зайнд зөрөлдсөөр есдүгээр сарыг дуусгах бололтой.