Канадын дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил хэдэн жилийн туршид улаан хоолойн хорт хавдартай тэмцэж байгаа билээ. Үүнээс болж уран бүтээлээсээ завсарлага авсан дуучин бүсгүй маргааш дахин тайзан дээр гарахаар шийдсэн байна. Өдгөө 47 настай дуучин эмэгтэйг тайзан дээрээ эргэж гарах ёстой гэдгийг Рене нөхөр нь хэлсэн аж.
“Бид нар эмч нараас Ренед хэдий хэрийн хугацаа үлдсэн вэ гэдгийг асуусан. Рене өөрөө үүнийг мэдэхийг хүсэж байгаа. Гэвч хэн ч энэ асуултад хариулж чадахгүй байгаа” хэмээн дуучин эмэгтэй ярьжээ.
Селин Дион тайван байхыг хичээж, сэтгэлээ барьж байгаа ч заримдаа тэсгэл алддаг гэнэ шүү. Нөхөр нь ч гэсэн үе үе бачуурлаа ил гаргадаг аж. “Заримдаа тэр над руу орилж хашгирдаг. Хол байгаач гэж хүсдэг. Тэр миний гар дээр амьсгал хураахыг хүсэж байгаа. Тэр мөчид би түүний дэргэд байх болно. Үүнийг тэр мэдэж байгаа учраас бага зэрэг тайвширсан” хэмээн Дион өгүүлэв.