Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүүгийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ. Түүний хохирогчийн ар гэрийн гомдлоор дахин шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болох юм. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн шүүх Г.Алтанхүүг талийгаач Н.Цэдэн-Ишийн амь насанд хүрээгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, Г.Алтанхүү нь талийгаач Б.Цэдэн-Ишийг амьд ахуй цагт нь зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт байгаа боловч Г.Алтанхүүгийн үйлдлийн улмаас талийгаачийн цөсний суваг, хүүдийн хана гэмтэн цөс шүүрч, олон эрхтэний дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзжээ. Ийн Г.Алтанхүүд талийгаачид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Харин хохирогчийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан юм.
П.ТУУЛ