Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн дотуур байрны бүртгэл маргааш эхэлж, гурав хоног үргэлжилнэ. “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш эхлэх гэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 43 дотуур байр байдаг гэсэн тооцоо бий. Дотуур байранд амьдрах оюутнууд бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, дөрвөн хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэргийг бүрдүүлэх хэрэгтэй. - See more at: http://www.unen.mn/content/53394.shtml?alias=society#sthash.bxLSIOio.dpuf