УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" албан тоотыг өчигдөр хүргүүлэв.
Уг албан тоотод Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны наймдугаар сарын 06-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу энэ сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг ирэх сарын 06-ны дотор УИХ нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг УИХ-д өргөн барихыг хүсье” гэжээ.