Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл хяналт шалгалттай энэ үед тэрбээр сүүлийн үед гэр бүлийнхэндээ илүүтэй анхаарч байгаа бололтой. Учир нь тэрбээр саяхан болж өнгөрсөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголынхоо охид, бүсгүйчүүд, эхчүүддээ цахим хуудсаараа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ингэхдээ тэрбээр "Бүх ээжүүд, эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай" гэсэн тайлбартайгаар эхнэр, охидуудтайгаа авахуулсан зургаа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн. Түүнчлэн экс Ерөнхий сайд зүгээр ч нэг гэр бүлийн зургаа авахуулаад өнгөрөөгүй аж. Учир нь тэрбээр сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “Чонон сүлд”-ийг үзэхээр хүүхдүүдээ хөтлөн кино театрт зочилсон байна. Ийнхүү Н.Алтанхуяг гэр бүлийнхэнтэйгээ ихэнх цагаа өнгөрүүлэх болжээ.
П.ТУУЛ