08.28

“Буянт-Ухаа 2” хороолол өнөөдөр борлуулалтаа эхэлнэ

“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалт эхлэхэд бэлэн болжээ. “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн ажил дууссан байна. Эхний ээлжийн 30 ширхэг 1620 айлын орон сууцны барилгыг энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар болоод байгаа. Үлдсэн барилгыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгнө. Харин тус хорооллыг иргэдэд ямар журмаар, хэдэн төгрөгөөр борлуулах, хэзээ захиалга авах эсэх талаар өнөөдөр ТОСК-иас мэдээлэл өгөхөөр болжээ.