08.28

Ээж нь охиноо тайчигч болгожээ

Их Британийн иргэн Жоржина Кларк гурван жилийн тэртээ өөрийн 17 настай охинд сургуулиа хаян тайчигч болохыг нь зөвшөөрчээ. Ингэснээр охин нь өөртөө болон ээждээ пластик мэс ажилбарууд хийлгэх мөнгө олж эхэлсэн байна. Жоржина бүсгүй өөрөө өөрийн шүтээн болох загвар өмсөгч Кэти Прайстай адилхан харагдахыг мөрөөддөг байсан аж. 

Өдгөө ээж, охин хоёр үй олон пластик мэс ажилбаруудыг хийлгэж амжсан гэнэ. Төлбөр хийх мөнгийг нь охин нь тайчих үзүүлбэр, гар татах дургүй ах нарын тусламжтайгаар олжээ. 18 настай Кайли охин нь 50-иас дээш насны эрчүүдтэй нэг хөнжилд орж байсан нь ээжид нь огтхон ч сонин биш аж. 

Ээж, охин хоёр их хэмжээний мөнгө пластик мэс ажилбарт зарцуулсан ч цаашдаа хөх, өгзөг зэргээ томруулах шинэ ажилбаруудыг хийлгэж, уруулаа памбагар болгуулахын сацуу үтрээндээ ч мэс засал хийлгэхээр төлөвлөжээ. Кайли ээжийгээ хамгийн сайн найзаа гэж үздэг байна.