08.28

О.Магнай, Н.Удвал “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван нар дэд сайдад сойгдож эхэллээ - See more at: http://www.unen.mn/content/53431.shtml?alias=politics#sthash.1R8Ug7un.dpuf

УИХ-ын дарга холбогдох хуулийн дагуу Засгийн газрын зургаан сайдын нэрийг ирэх сарын 6-ны дотор өргөн барих ёстойг сануулсан албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. Уг нь Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх асуудлыг ирэх намрын чуулганаар оруулж ирнэ хэмээн мэдээдсэн ч ч сайд нарын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болсон тухай эх сурвалж мэдээлж буй. Тэгэхээр УИХ-ын дарга З.Энхболд ирэх Мягмар гаригт АНУ-ыг зорихоосоо өмнө УИХ-ын Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах магадлал өндөр байгаа юм. Тэгвэл ирэх долоо хоногт Засгийн газрын сайдуудтайгаа хамт Дэд сайдууд ч тодорч мэдэхээр байна. Учир нь МАН-ын чөлөөлөгдсөн дэд сайдуудын оронд орох хүмүүс эхнээсээ тодорч эхэлжээ.


Тодруулбал Аж үйлдвэрийн дэд сайдад “Бурхан Халдун” группийн захирал Н.Мөнхдаш


Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг


Гадаад Харилцааны дэд сайдад АН-ын ҮЗХ-ы гишүүн О.Магнай


Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн Н.Удвал


Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга Б.Цогтгэрэл


Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж


Хүнс, хөдөө Аж Ахуйн дэд сайдад "Цагаан Шонхор" группын Ерөнхийлөгч Ч.Энхтайван нарыг намууд санал болгосон гэх мэдээлэл байна.


Мөн Ерөнхий сайд дэд сайдуудаа ирэх даваа гарагт томилохоор тохиролцож байгаа аж.