08.28

ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортолно

Тариалангийн бүс нутгийг хамарсан ган болсны улмаас энэ жил манай улс ургац алдахад хүрээд байгаа билээ. 

Тариаланчид ургацынхаа 70 хувийг алдсан гэж байгаа бол салбарын яамны зүгээс 30 хувийн алдагдал л хүлээх байх хэмээн ялгаатай мэдээлэл өгч байсан. 

Тэгвэл энэ жил манай улс дотоодын хэрэгцээнийхээ 30 орчим хувийг импортлох болжээ. Улсын байнгын онцгой комиссын уржигдрын хуралдаанаас ОХУ-аас улаан мбуудай 100 мянган тонныг импортлох шийдвэр гаргасан байна. 

Ургац алдалтын хэмжээ ч тодорхой болжээ. Энэ жил манай улс төлөвлөсөн улаанбуудайнхаа 53 хувийг хурааж авах төлөвтэй байгаа аж. 

Х.Сайхан