08.29

Б.Хулан нөхрийнхөө талаар анх удаа ам нээв

Нэгэн үе "Х ТҮЦ" продакшнд харьяалагдаж явсан жүжигчин Б.Хуланг сайхан бүсгүйн тоонд зүй ёсоор багтаадаг. Гэтэл түүний амьдралыг элдвээр бичиж, түүнийг тойрсон үнэн, худал нь мэдэгдэхгүй хэл яриа тасарна гэж ер үгүй шүү. Харин энэ бүгдэд хариу ам нээгээд байдаггүй жүжигчин бүсгүй амьдралынхаа талаар анх удаа ярьжээ. Түүнийг өөрөөсөө үе мултарласан өвөрлөгч эртэй дэр нэгтгэж, үрийн зулай үнэрлэсэн гэдэг.

Тэгвэл энэ талаараа тэрбээр “Миний амьдралд дахин нэг аз жаргал мэндэлсэн юм. Энэ нь миний бяцхан хүү, миний сайхан гэр бүл минь юм. Би энэ хорвоод хоёр сайхан хүүхэдтэй болсондоо маш их аз жаргалтай байгаа. Одоо миний хүү өдөр ирэх тусам улам л эгдүүтэй, сахилгагүй залуу болж байгаа. Би удахгүй ажилдаа орохоор бэлдэж байна. Хэсэг хугацаанд бусдын л адил айл гэрийн эзэгтэй, ээжийнхээ үүргийг гүйцэтгэлээ. Миний тухай бичлээ гэхэд миний цаана гэр бүл, үр хүүхэд минь байгаа шүү дээ. 

Энэ худлаа ташаа мэдээлэл бидний сэтгэлийг маш ихээр гонсойлгож байгаа. Өмнө нь би энэ болгоны талаар тайлбар хийхийг хүсээгүй юм. Гэтэл одоо миний бяцхан, юу ч мэдэхгүй, хорвоод мэндлээд жил ч болоогүй байгаа хүүгээр минь оролдохоор миний сэтгэл эх хүний хувьд үнэхээр эмзэглэж байна. Миний хань гэр бүлдээ хайртай, надад түшигтэй, надаас тодорхой насаар ах, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн монгол эр хүн. Түүнээс биш хэвлэл мэдээлэл, цахим хуудсуудаар бичээд байгаа шиг 60 гарсан хятад, өвөрмонгол хүн биш. Энэ бол миний амьдрал. Энэ миний сонгосон сонголт. 

Би өөрийнхөө энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа. Хүн бие биедээ хайртай байхад сууж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Одоо би маш их аз жаргалтай амьдарч байгаа. Энэ миний сэтгэлээсээ бичсэн зүйл юм шүү. Та бүхэн зөвөөр ойлгож тунгаана гэж найдаж байна. Та бүхэндээ бүгдэд нь эрүүл энх, аз жаргалыг хүсч байна. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Тийм болохоор бие биеэ хүндэлж, хайрлаж, урам өгч амьдарцгаая" хэмээн бичжээ.