08.29

Хоёр настай хүүхэд ухсан нүхэнд унаж гэмтжээ

Хоёр настай хүү нүхэнд унаж гэмтснийг гаргажээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамжийн .. тоотод ухсан нүхэнд хүн унасан дуудлага онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч, Т /2 настай, эрэгтэй/ нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.