08.29

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд номын үзэсгэлэн гарна

“Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” нэртэй  номын үзэсгэлэн худалдаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  эхэлнэ.  

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн худалдаа  17:00-20:00 цагийн хооронд болох юм байна.

“Интерном” номын дэлгүүрээс зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдаанд бичиг хэрэг, хүүхдийн ном, уран зохиолын болон бусад төрлийн өргөн сонголттой номууд 10-40 хувь хямдралтай худалдаалагдах ажээ. Номын үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.