Гэлэнмаагийн өмсгөлтэй хагас нүцгэн загвар өмсөгч бүсгүй дүрслэгдсэн зурагт самбар Италийн Неаполь хотод ихээхэн шуугиан дэгдээжээ. Энэхүү сурталчилгааг Rosso di Sera загварын ордон захиалж хийлгэсэн байна.
Зурагт самбар дээр гараа хавсран мөргөл үйлдэхдээ эрх барьсан нэгэн эмэгтэй дүрслэгджээ. Гараараа тэр бүсгүй өөрийн нүцгэн цээжийг хэсэгчлэн халхалсан аж. Хувцас өмсгөл гэх зүйл гэвэл ердөө гэлэнмаагийн толгойн өмсгөл байгаа гэнэ. Энэ өдөөн хатгасан гэрэл зураг Неаполь хотод Ромын пап Франциск айлчлахаас хэдхэн хоногийн өмнө өлгөгджээ.
Сэтгүүлчид хотын иргэдээс зогсоо зайгүй яриа авч байгаа аж. Тэдний дийлэнх нь тус зурагт самбарыг сайшаахгүй байгаа гэнэ шүү. Захиалагч компани элдэв шуугиан дэгдээхийг бодоогүй гэдгээ онцолжээ. Тэд шашны эсрэг ямар нэг муу санаа бодол байхгүй гэдгээ өгүүлэв.