09.01

Энэ хичээлийн жилд 64 мянган хүүхэд нэгдүгээр ангид суралцана

Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа мянга мянган бяцхан үрс, ангийнхнаа санасан арван жилийн сурагч, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуус өнөөдөр эрдмийн өргөөнийхөө зүг яаран алхална. Энэ жил Ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч суралцана. Үүнээс 64 мянга нь анх сургуульд орж буй зургаан настнууд. Бага ангийн хүүхдүүдийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангах бол ахлах, дунд ангийнхан зах зээлийн дундаж ханш болох 2600 төгрөгөөр худалдаж авах юм байна. Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорхой сэдвээр хүүхдүүдэд хичээл заадаг. Тэгвэл өнөөдөр “Санаа зөв бол заяа зөв”, /Бодол/ сэдвээр теле хичээл заахаар болжээ. Өнгөрсөн жил төрийн тэргүүн “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/ сэдвээр хичээл зааж байв