09.01

Расселл Уэстбрүүк гэрлэжээ

Сагсан бөмбөгийн “Тандер” багийн холбон тоглогч Расселл Уэстбрүүк өнгөрөгч амралтын өдрүүдээр Нина Эрл гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна. Уэстбрүүк энэ бүсгүйтэй UCLA сургуульд суралцаж байхдаа танилцсан гэнэ. 

Нина ч тус их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байсан аж. Калифорнийн Беверли-Хиллст болсон хуримын ёслолд Кевин Дюрэнт, Серж Ибака, Кевин Лав, Дорелл Райт, Жэймс Харден нар оролцжээ. Дэгжин хувцсанд дуртай Уэстбрүүк энэ удаа сонгодог хэв маягийг илүүд үзсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/63524.shtml#sthash.VanznkrO.dpuf