Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монголын хүүхдийн ордны захирал П.АНХТУЯАТАЙ ярилцлаа.
-Монголын хүүхдийн ордны дугуйлангийн бүртгэл хэзээнээс эхлэх талаар эцэг, эхчүүд ихээхэн сонирхож байгаа байх. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бүртгэл энэ сарын 8-ны өглөө эхэлнэ. Гадаад хэлний хувьд англи, япон, хятад хэлний дугуйлан хичээллэхээр байгаа.
-Нийт хэчнээн дугуйлан хичээллэдэг вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн анги жигдрэлтийг хардаг. Хичээл нь өглөө ордог хүүхдүүд манай үдээс хойш хичээллэдэг ангийг сонгох боломжтой. Хичээлийнхээ цагийг зөрүүлээд явж болно.
-Хүүхдүүдийг ямар шалгуураар бүртгэдэг вэ?
-Тухайн хүүхдийн төвшинг тогтооно. Нарийн мэргэжлийн, урлагийн хичээлүүд байдаг учраас тухайн хүүхдийн өөрийнх нь авьяас, хөгжих боломжийг нь харгалзажавдаг.
-Дуу бүжгээс гадна хатгамал, оюун ухаан хөгжүүлэх зэрэг өвөрмөц дугуйлангууд байдаг гэсэн. Энэ талаар танилцуулна уу?
-Загвар зохион бүтээх дугуйлан дотроо олон чиглэлтэй. Өнгөрсөн хичээ- лийн жилийн сүүлийн хагаст амьдрах ухаан гэдэг хичээл оруулсан. Загвар дээрээ тулгуурлаад гарын доорх материалаар амьдралд хэрэгтэй зүйл хийж сургах хичээлүүдийг амжиллтай явуулсан. Үүнийг энэ жил дахиж явуулах боломжтой. Мөн шатар болон уран зургийн дугуйлан хичээллэдэг.
-Жилд хэчнээн хүүхэд хүлээн авах хүчин чадалтай вэ. Хүүхдүүд танайд хэр их ханддаг вэ?
-Манайх 2000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Анги танхимын асуудал хүндхэн болоод байна. Иймээс хүүхдийн ордны салбар дугуйлангхотынгэрхорооллын алслагдсан дүүрэгт амьдардаг хүүхдүүдэд зориулж нэгж байгуулсан. Тэдгээр нь Баянхошуу, Шархад, Дарь- Эх, Ар хустай, Яармагт бий. Үүнийг нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгээр байгуулж, өнгөр- сөн нэгдүгээр сараас эхлэн түргэвчилсэн сургалттай дугуйлан хичээллүүлсэн. Хүүхдийн ордны хөтөлбөрийн дагуу нийт найман төрлийн 22 дугуйлан хичээллэхэд 6000 орчим хүүхэд суралцаж төгссөн. Одоо энэ таван нэгжийн дугуйландаа нэмэлт элсэлтээ авна. Энэ дугуйлан нь түргэвчилсэн, анхан шатны, гурван сарын сургалт юм.
-Дугуйлангийн үнэ төлбөрийн хувьд ямар байх вэ?
-Алслагдсан дүүрэгт байрлах салбар үнэ төлбөргүй. Манайд групп болон ганцаарчилсан дугуйлан хичээллэдэг. Ганцаарчилсан нь төгөлдөр хуур, морин хуур зэрэг ганцаараа сурах шаардлагатай дугуйлан юм. Энэ нь группийн сургалтаа бодвол үнэтэй ч зах зээлийн ханшаас хямдхан. Группийн бүх дугуйлан жилийн 190- 210 мянган төгрөг байдаг. Ганцаарчилсан сургалт нь сарын 60-80 мянган төгрөг. Манайх жил болгон 2000 хүүхэд бүртгэдэггүй. Дугуйланд хамрагдаад эхэлсэн хүүхэд 3-5 жил сурдаг. Учир нь зүгээр ороод гардаг дугуйлан биш, мэргэжлийн чиг баримжаа олгодог. Тиймээс 3-5 жилийн дараа шинэ хүүхэд элсэх боломж нэмэгддэг.