Apple” компанийн “iPhone 6s” ба “iPhone 6s plus” утаснууд энэ сарын 25-нд албан ёсоор худалдаанд гарах болсон талаар Голландын“TechTactic” сайтад мэдээлжээ. Тус сайтад бичсэнээр “iPhone” утасны шинэ үе алтлаг, мөнгөлөг, саарал гэсэн гурван өнгийн гэртэй худалдаанд гарах юм байна. Үнийн хувьд “iPhone 6s”, “iPhone 6s plus” утаснууд санах ойн багтаамжаасаа хамааран харилцан адилгүй байх ажээ. Тухайлбал, 16 гигабайтын санах ойтой “iPhone 6s” гар утас 750 ам.долларын үнэтэй худалдаанд гарах юм байна. “iPhone 6s”, “iPhone 6s plus” утасны нээлт энэ сарын 9-нд Сан-Францискод болно. - See more at: http://www.unen.mn/content/53660.shtml?alias=entertainment#sthash.ewqq0Tx7.dpuf