09.03

БЗД-ийн засаг дарга Д. Пүрэвдаваа “NBS” телевизийг шүүхэд өгчээ

БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа болон NBS телевиз маргааш шүүхдэлцэх гэж байна. NBS телевиз Д.Пүрэвдаваагийн шахааны бизнесийн талаархи болон, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намдаа хандивласан эсэх талаархи мэдээллийг бэлтгэн цацжээ. Иймд Пүрэвдаваа энэхүү мэдээллийн эсрэг нэхэмжлэл гаргаж, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүх хурал маргааш 16 цагт товлогдсон байна. Шүүх хурал нээлттэй болох ажээ. Дашрамд дуулгахад Д. Пүрэвдаваатай холбоотой дээрхи мэдээлэл дийлэнхи хэвлэлээр цацагдаж байсан юм.