Жан-Жак Анногийн бүтээл“Чонон сүлд” уран сайхны кино энэ сарын 11-нд АНУ-д нээлтээ хийх гэж байна. “Чоно сүлд” киног Хятадын уран бүтээлчид Оскарын“Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшүүлэх бодолтой байгаа аж. Мандарин болон Монгол хэлээр бүтээсэн энэхүү кино хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийснээс хойш110.5 сая ам.долларын орлого олжээ. Улмаар Хятадын хамгийн их ашиг орлоготой арван киноны нэг болсон юм. Тус бүтээлийг“Сони” компанийн “Колумбия Пикчерс” студи энэ сарын 11-нд 125 танхимд үзүүлэхээр төлөвлөсөн байна. “Чонон сүлд” киноны найруулагч Анно“Холливуд Репортер” сонинд ярихдаа“Би хамтран ажиллагсад, жүжигчиддээ маш их талархаж байна. Тэд их хичээж ажилласан. Энэ төсөлд оролцсон бүх хүнд талархаж байна” гэсэн юм. Оскарт нэр дэвшүүлэх киног Хятадын Киноны товчооноос шийдвэрлэж аравдугаар сарын 1-нд албан ёсоор зарладаг юм байна. - See more at: http://www.unen.mn/content/53662.shtml?alias=entertainment#sthash.zffWqBHR.dpuf