Улаанбаатар төмөр замын удирдах зөвлөл ажилчдынхаа цалинг энэ сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн оноос УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг хэмнэлтийн горимд шилжиж агуулахад хадгалагдаж байсан хэ рэг лэдэггүй барааг зарж захиргааны урсгал зардлуудыг зогсоосон аж. Үүний үр дүнд цалин нэмэх боломж гарсан хэмээн тус байгууллагын удирдлагууд мэдэгдсэн байна.