09.03

Ховард цэнэглэсэн буутай таваргажээ

“Хьюстон Рокетс” багийн төвийн тоглогч Дуайт Ховард тээшиндээ цэнэгтэй гар буу авч яваад нисэх онгоцны буудал дээр саатуулагджээ. Хэрэг явдал өнгөрсөн сарын 28-ны өдөр Хьюстон хотод болсон байна. 

Үзлэг хийх үеэр сагсан бөмбөгч эрийн гар тээшнээс Австрийн Glock 26 гэдэг гар буу гарч ирсэн аж. Гэсэн хэдий ч түүнд ямар нэгэн буруутгал тохсонгүй. 

Тамирчин эр гар тээшиндээ гар буугаа хийж мартсан гэж хэлээд буугаа хураалгажээ. Тэрбээр хожим нь өөр нислэгээр зорьсон газар руугаа нисчээ. - See more at: http://www.wikimon.mn/content/63576.shtml#sthash.qkct4ZPq.dpuf