09.04

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, нийслэлийн Автозамын газар, Боловсрол, эрүүл мэндийн газрын ирүүлсэн мэдээгээр өвөлжилтийн бэлт- гэл ажлын явц нийслэлийн хэмжээнд 86 хувьтай яваа аж. Улаанбаатар хотын алс- лагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх  дүүргийн өвөлжилтийн бэлт- гэл 79 хувьтай яваа юм байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцад хэд хэдэн хүндрэл гарчээ. Тухайлбал, 1981 онд ашиглалтад орсон дулааны шугамыг шинэчлэн солих ажилд зургаа гаруй тэрбум төгрөг мөн зургаан цэцэрлэг, нэг сургуулийн дулаан, цахилгаан, шугмын засвар, шинэчлэлийн ажилд 400 сая орчим төгрөг шаардлагатай аж. Түүнчлэн Багануур, Налайх дүүргүүдэд тодорхой хэмжээний төсөв мөнгө шаардалгатай болсон байна. 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зас- варын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуус- гахыг “Улаанбаатар Дулааны сүлжээ”, “Улаанбаатар Ца- хилгаан түгээх сүлжээ”, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” “Ус сувгийн удирдах газар” “нийслэлийн Автозамын газар” болон бусад инженерийн хангамжийн бай- гууллагуудад нийслэлийн За- саг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үүрэг болголоо