09.04

Л.Гансүхийн шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол эсэргүүцнэ гэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг шүүх танхимд, нээлттэй явуулахыг шаардаж ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид шаардлага хүргүүлсэн талаар Дархан-Уул аймгийн зарим иргэд болон Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Жасрайжав нар мэдээлэл хийлээ. 

Тэдний хэлж буйгаар хэрвээ шүүх хурлыг шүүх танхимд нээлттэй явуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах талаар хариуг энэ сарын 7-н гэхэд өгөхгүй бол бид жагсах, өлсөх гээд эсэргүүцлийн үе шаттай арга хэмжээнүүд зохион байгуулна гэлээ. 

Л.Гансүх нар холбогдох шүүх хурал энэ сарын 2-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч гэрч, хохирогч ирээгүй гэсэн шалтгаанаар дахин хойшилсон. Дараагийн шүүх хурлыг энэ сарын 10-нд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болоод байгаа юм.