Топ модель Г.Уранцэцэг дуучин Д.Болдын клипийг чимжээ. Түүний хувьд тайзан дээр нэг удаа гарахдаа өөрийгөө 300-450 мянган төгрөгөөр үнэлдэг. Топоор бүтээгдэхүүнээ сурталчлуулах хүсэлтэй пүүс, компаниуд олон байдаг ч Г.Урнаа тэдний саналыг тэр бүр хүлээж аваад байдаггүй аж. Тиймээс олон тайлбар хэлэхгүйн тулд тэнгэрт хадсан өндөр үнэ хэлдэг гэнэ. Харин Монголдоо л хамгийн баян дуучинд тооцогддог Д.Болд түүнийг шинэ клипэндээ тоглуулахдаа хэдэн төгрөг төлсөн бол хэмээн хэрэгт дуртай нэг нь жиг жуг хийлцээд амжжээ.
Н.АЗ

