09.07

Кейт Мосс гэрэл зургуудаа худалдана

Загвар өмсөгч Кейт Мосс1992 онд Италийн “Harper’s Bazaar” сэтгүүлд зориулж авахуулсан гэрэл зургуудаа онлайнаар худалдах гэж байна. Эдгээр нь“Дурлалт хос Нью-Йоркийн тэмдэгт газруудаар аялсан нь” сэдэвтэй аж. Гэрэл зурагчин Стефани Прейндер уг гэрэл зургийг авчээ. Харин18 настай Кейт Мосс панк охины дүрийг чадварлаг гарсан байна. Тухайн үед алдар хүндийн оргилд хүрээгүй байсан Кейт нэрт загвар өмсөгч Маркус Шенкенбергийн хамт зураг авалтад оролцжээ. Эдгээр нь Кейтийн сэтгүүлд зориулан гаргасан зургууд бөгөөд2500 ам.доллараас эхлэн худалдаалах ажээ.