09.07

Дэвид Бэкхем жүжигчин болно

Нэрт хөлбөмбөгчин асан Дэвид Бэкхем маш том зорилт тавьжээ. Мань хүн кино ертөнцөд хүчээ сорихоор шийдсэн байна. Британи эр Холливудыг байлдан дагуулахаар төлөвлөсөн аж.

Өдгөө тэр үе үе томоохон зар сурталчилгааны клипэнд тоглодгоос гадна хэд хэдэн удаа уран сайхны кинонд туслах дүр бүтээжээ. Хэд хоногийн өмнө тэрбээр ирээдүйгээ кинотой холбон үзэж байгаа гэдгээ өгүүлэв.

“Спортын одод кинонд тоглоод ихээхэн шүүмжлэлд өртдөг. Кинонд тоглоход авьяас, чадвар, сахилга бат хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс би суралцах болно. Гэхдээ би хийж байгаа юмандаа хариуцлагатай ханддаг хүн учраас үүнийг чадна гэж бодож байна” хэмээн Дэвид ярьжээ.