09.07

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо буурчээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхлээд долоо хонож байна. Замын цагдаагийн газраас шинэ хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд хамгийн авууштай сайн тал нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багассаныг дуулгав.

Түүнээс гадна иргэд болон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын хувьд дүрмээ биелүүлж, зөрчил гаргахгүй байх тал дээр их анхааралтай сайн байгаа талаар дуулгав. Мөн гэр хорооллын замд жолооч нар зөрчил гаргах тохиолдол буурахгүй байна гэнэ шүү.