Баянгол дүүргийн II хорооны нутагт дэвсгэрт кран байшингийн дээр унасан осол гарчээ. Тодруулбал, "ТБД-Андууд" худалдааны төвийн хойно баригдаж байсан барилгын кран хажуу байшингийн дээр унасан аж. Одоогоор хэргийн газарт Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд хүн гэмтэж бэртсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна.