09.08

Хилийн бүсэд сэтгүүл заруулсан хурандааг ажлаас нь халав

Засгийн газрын нэр, логог барин хилийн бүсэд сурталчилгааны сэтгүүлийг 160 ам.доллараар гадаадын жуулчдад заруулж байсан асуудал өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан. Эл асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд ийм сурталчилгааны “Access” сэтгүүл зарах зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг ажлаас нь халахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд даалгасан билээ.

Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газрынхан хуралдаж, “Хүннү лорд” компанийнхныг хилийн онцгой бүсэд нэвтрэх эрхийг олгож нэвтрүүлсэн хэмээн хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг албан тушаалаас нь буулгаж, оронд нь Увс аймаг дахь цэргийн ангийн захирагч Б.Бат-Эрдэнийг томилжээ.