09.08

Хоёр настай хүүхдүүд сургуульд суралцана

Италийн Валенсия мужийн Боловсролын газар нэгэн шинэ төслийг хэрэгжүүлэх бөгөөд түүнд нийтдээ 600 хүүхэд хамрагдах гэнэ. Энэ төсөл 33 сургуульд хэрэгжих юм. Амжилттай болвол цаашид бүс нутгийн төрийн мэдлийн 2000 сургуульд хэрэгжих болно.

Шинжлэх ухааны судалгааны ажлууд тухайн хүүхэд цаашид амжилт гаргахад 2-8 насандаа юу сурсан вэ гэдэг нь ихэд нөлөөлдөг болохыг харуулсан. Тиймээс Валенсия мужийн Боловсролын газар 2-3 настай хүүхдүүдийг сургуульд үнэ төлбөргүй сургаж эхлэхээр шийджээ.

Төслийн нийт зардал 120 сая евро гэнэ. Нэг ангид 18-аас илүүгүй сурагчид байх бөгөөд багшаас гадна асрагч багш ажиллах аж. Төсөл ирэх сарын 05-нд эхлэхээр болжээ. Одоогоор багш нар тусгай сургалтад хамрагдаж байгаа юм. Төслийн хугацаанд сургуулиуд хоорондоо байнга туршлагаасаа хуваалцах болно.