09.08

Дуурийн залуу дуучдын олон улсын X уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Ч.Бадрал эх орондоо ирлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучин ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын олон улсын X уралдаанд ийнхүү өрсөлдсөн байна. Энэ тэмцээнд анх удаа монгол дуучин оролцож, II байр эзэлсэн билээ. Тодруулбал, Санкт-Петербург хотын алдарт Мариинскийн театрт болсон тэмцээнд дуурийн дүр бүтээх тусгай шагналын эзнээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ч.Бадрал шалгарсан байна. Ийнхүү эх орныхоо дэлхийн чихнээ дуурсгаж яваа дуурийн дуулаачдын нэг Ч.Бадрал өнөөдөр өглөө Монголдоо буулаа. Тэрбээр өдгөө ОХУ-ын Москва хотноо Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийн Дуурийн дуулаачийн ангид амжилттай суралцангаа дуурийн дуу дуулаачдын хэд хэдэн томоохон тэмцээн уралдааны Гран При шагналыг хүртэж, дэлхийн дуурийн дуулаачид хуран чуулсан концертод Монголынхоо нэрийн өмнөөс дуулж яваа юм.

Н.АЗ