Монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд шилжүүлснээрээ шүүмжлэгддэг ч бас өмөөрөх хүмүүстэй түүхэн хүн бол Хубилай хаан. Магадгүй Монгол Улсыг дэлхийн худалдааны төв болгохоор өөрийг сэтгэж Бээжинд шилжүүлсэн биз. Энэ үйлдлээрээ Чингис хааны дараах олон улсад хамгийн их танигдсан Монголын эртний хаан Хубилай үнэхээр дэлхийн худалдааны хөгжилд ахиц авчирсан “Торгоны зам” гэгчийг санаачлан хэрэгжүүлж байсан юм. Чингис хааны ач хүүгийн энэ үйл хэргийг өдгөө Хятад Улс үргэлжлүүлж, ОХУ ч тэртээ 1000 жилийн өмнөх Хубилай хааны олж харсан чухал бүс нутгийг олно улсын эдийн засгийн бүс болгохоор боллоо. Өдгөө эдийн засгаараа дэлхий тэргүүлж буй Хятад Улсыг ийм бүс нутаг болно гэдгийг аль нэг мянганы өмнө Монголын хаан олж харсан гэдгийг батлах зүйлүүд сүүлийн их болж байна. Үүний нэг нь Хятадын зүүн хойд зүгийн далайн эрэг буюу “Түмэн гол”-ыг ОХУ олон улсын эдийн засгийн бүс нутаг болно гэдгийг тооцоолж дайрсан төмөр зам барихаар төлөвлөв. Өдгөө Туманная, Туманган, Тумыньцзян, Тюмень-Ула гэх зэргээр нэрлэгддэг болсон “Tumen River” нь Японд хүрэх хамгийн ойрын гарц юм. Өөрөөр хэлбэл, эндээс л Японы хааны усан цэргүүд Япон уруу хөдөлж байж. Ямартай ч, өдгөө энэ газрыг “Түмэн гол” Хятад, Орос, Хойд болон Өмнөд Солонгос, Япон цаашлаад цаашлаад “АСЕАН”-ы орнуудад хүрэх хамгийн дөт зам гэдгийг тэмдэглэж, олон улсын худалдааны бүс болгохоор олон орон гарын үсэг зуржээ.