03.13

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.06 хувиар буурчээ

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани Монголбанкны захиалгаар сар бүр орон сууцны үнийн индексийн судалгааг гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл хоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг гаргасан байна. Судалгаагаар орон сууцны үнийн индекс хоёрдугаар сард суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 17.3 хувийн өсөлттэй гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн оны эхэн үетэй харьцуулахад 1.4 хувиар буурсан бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.06 хувиар буурчээ. Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс сүүлийн долоон сар дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ.

С.НАРАН