09.09

Майли Сайрус шинэ залуутай болсон уу?

Дуучин Майли Сайрус Коди Симпсонтой дотноссон байж магадгүй хэмээн Америкийн хэвлэлүүд бичиж байна. Тэд цагийг хамтдаа өнгөрүүлэх болсон бөгөөд хэд хоногийн өмнө цугтаа зам тээврийн осолд оржээ.

Майлигийн хувийн амьдрал уран бүтээлийнх нь адилаар олон нийтийн анхаарлыг татдаг юм. Эхлээд дуучин бүсгүй Лиам Хемсвортоос салсан бол дараа нь Келлан Латстай цуг харагдсан билээ. Улмаар Патрик Шварценеггертэй дотноссон аж.

Харин Коди арай даруухан нэгэн. Тэрбээр загвар өмсөгч Жижи Хадидтай үерхэж байсан боловч уран бүтээлээ бодоод түүнээс харилцаагаа таслажээ.