09.09

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас баталсан 172 дугаар тогтоолын дагуу есдүгээр  сарын хоёр дахь ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. Энэ жил Соёл урлагийн их сургууль тус өдрийн арга хэмжээнүүдийг гардан зохион байгуулах аж. Тодруулбал,
    2015.09.09-нд Соёл урлагийн ажилтнуудын дунд Спортын бага наадам
    2015.09.11-нд Соёл урлагийн ажилтнууд нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа
    2015.09.11-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт хүндэтгэлийн хурал зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ.