09.10

Үс үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Намрын тэргүүн хөх бич сар. Үнэг одтой, шарагчин үхэр өдөр. Аргын тооллын: 2015.9.10, пүрэв гараг. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийллүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.