09.10

“Бонд”-ын шинэ найз бүсгүй олны анхаарлыг татлаа

“Жеймс Бонд 007” киноны цахим ертөнцөд тархсан постерт түүний шинэ найз бүсгүй Леа Сейду багтжээ. Энэ постерт Леа Сэйду Крэйгийн ард зогсон, эргэж харсан байдалтай бөгөөд нууцлаг харцтай гарчээ. Тэрбээр энэ удаа “Жеймс Бонд 007” киноны гол дүрийн хамтрагч Мадлен Сванн гэх эмчийн дүрд тоглож олны анхааралд өртөөд байгаа юм.

Өдгөө 47 настай Британийн жүжигчин Даниел Крэйг нь “Жеймс Бонд 007” цувралд дөрөв дэх удаагаа тоглож буй аж. Сэм Мандесийн бүтээл болох “Бонд”-ын цувралын 24 дэх шинэ ангийн нээлт ирэх сарын 30-нд болох юм. “Бонд”-ын шинэ ангид 50 настай жүжигчин Моника Беллуччитэй франц жүжигчин 29 настай Леа Сейду хамтран тогложээ. Киноны зураг авалтын дийлэнхийг Английн “Pine- wood” кино студид хийж, зарим хэсгийг Лондон, Мехико, Ром болон Мароккод авчээ.