Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд гар утаснаасаа болж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн мягмар гарагт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн иргэн 17 настай хүү усанд орохдоо гар утсаараа хөгжим сонсохоор авч орсон байна.
Улмаар цэнэглэж байсан утсаа усанд унаган тогонд цохиулан нас баржээ. Тиймээс эцэг эхчүүд усанд орохдоо цахилгаан хэрэгсэл авч орохгүй байх, анхаарал болгоомжтой харьцахыг хүүхэддээ сэрэмжлүүлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.