09.11

“Бүүвэй” жүжгийн гол дүрийг О.Дөлгөөн бүтээв

Улсын Драмын эрдмийн театрын хамт олон сонгодог урлагийг сурталчлах зорилгоор “Театрын өдрүүд” аялан тоглолтоо хөдөө орон нутагт зохион байгуулж байна. Аяны хүрээнд энэ сарын 9-14-нд Өвөрхангай, Баянхонгор аймгийн үзэгчдэд “Бүүвэй”, “Чөлөөт хос”, “Хэлж зүрхлээгүй хайр”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдээ толилуулж байгаа юм. Энэ удаагийн аялан тоглолтод багтсан “Бүүвэй” бэсрэг жүжгийн гол дүрийг тус театрын отгон жүжигчин О.Дөлгөөн амилуулж байгаа.

Х.ЭРДЭНЭЗАЯА