09.11

НҮБ-ын төв байрны гадаа Палестины далбааг мандуулна

АНУ-ын Нью Йорк хотод орших НҮБ-ын төв байрны урд Палестиний төрийн далбааг байрлуулахаар болжээ. Тэнд НҮБ-ын гишүүн улс орнуудын төрийн далбаа мандаж байдаг юм. Харин Падестин тэргүүтэй 10 улсын далбааг “Ажиглагч гишүүн”-ий статустай бусад есөн улсын хамт тусад нь мандуулах ажээ. 

Палестин нь 2012 оны арваннэгдүгээр сарын 29-нд ажиглагч гишүүний статус авсан боловч Израилийн шахалтаар одоо болтол жинхэнэ гишүүнчлэл авч чадаагүй байгаа юм. Тэд 1988 онд тусгаар улс болж байгаагаа зарласан бөгөөд Иордан голын баруун эрэг, Газын зурвасыг өөрийн газар нутаг хэмээн үзэж байгаа юм. Хэрвээ НҮБ-ын гишүүн болчихвол өөр газар нутгийн асуудал үүсэх учир Израиль улс Палестинийг тусгаар тогтносон улс болоход нь саад тавьдаг юм.