09.11

С.Батцэцэг дэлхийн хошой аварга болов

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цаг эхэлсэн. Энэ өдөр манай бөхчүүдэээс эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жинд нийт таван бөх барилдсан. Тэднээс гавьяат тамирчин С.Батцэцэг Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдаж цэвэр ялснаар дэлхийн хошой аварга боллоо.