Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Украины тамирчин Оксанатай Херхелтэй барилдсан ч 7:10 онооны харьцаагаар хожигдлоо.