“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Эл өдрийг Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гемодиализ эмчилгээний тасгийн хамт олон “Бүх нийтээрээ бөөрөө хамгаалцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус тасгийн эмч, ажилтнууд гемодиализийн эмчилгээний тасгийн эмчлүүлэгч, түүний ар гэрийн 25 хүнд үзлэг хийн зөвлөгөө өгөв. Мөн СХД-ийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар ахлах сургуулийн багш сурагчдад бөөрний өвчний шалтгаан, урьдчилан сэргийлэлт сэдвээр сургалт зохион байгуулснаас гадна үзлэг хийн, зөвлөгөө өгсөн юм.
Ж.Болор