09.14

Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тахарын алба хаагч нарт аргачилсан заавраар сургалт хийлээ

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаартай тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тахарын алба хаагч нарт, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-аар Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарт тус тус сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг Хөвсгөл аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор О.Хадбаатар Орлогч прокурор Ч.Бямбажаргал нар явуулсан байна.