03.13

Жүжигчин залуугийн аминд хүрсэн жолоочийн хэргийг шалгаж дуусчээ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд урд хөршид тоглолтоор явж байгаад автомашины ослоор нас барж, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.

Одоогоор осол гаргасан хүнд даацын автомашины жолоочийг цагдан хорьж, шалгах ажиллагаа дууссан гэдгийг эх сурвалж өгүүлэв.

Ослын 100 хувийн буруутан нь тэр хятад жолооч бөгөөд урьдчилсан байдлаар түүнд 15 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна.