03.13

Хужаа жолооч нэгэн айлын амьдралыг там болгожээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт сарын өмнө нэгэн айлын амьдралыг том болгосон хэрэг гарчээ.

Тодруулбал, нүүрс тээвэрлэдэг том тэрэгний хятад жолооч айлын гэрийг шөнийн цагаар дайрч, гэрт унтаж байсан гэрийн эзний аминд хүрч, эзэгтэй болон бусад хүмүүсийг хүндээр бэртээж гэмтээсэн хэрэг үйлджээ.

Эзэгтэй нь хүнд бэртэл аван долоон нуруу нь хугарч, өрөөсөн тал нь харваж, хөлний булчин эргэсэн, бүхий л бие нь хавдартай амь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн эмчилгээ, эм тарианы зардал мөнгө өгөөгүй байгаа талаар хохирогчдын охин ярив.

Хятад жолооч тухайн үед согтуу явсан бөгөөд ийнхүү осол гаргаж, гэрийг нь газартай тэгшилж, нэг хүний аминд хүрч хоёр хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон байна. Уг хятад жолоочийн харьяалагддаг хятад компани нь “Манайхаас эмчилгээний зардал гаргахгүй” хэмээн гүрийгээд байгаа гэнэ.